Манай улсын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл өссөөр байна. Тодруулбал энэ оны 4 дүгээр сарын байдлаар аж ахуйн нэгж байгууллага болон иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11 их наяд 737.7 тэрбум төгрөгт хүрчээ.
Энэ нь өмнөх сараасаа 356.8 тэрбум төгрөг буюу 3.1 их наяд төгрөгөөр, жилийн өмнөхөөс 3 их наяд 966.7 тэрбум төгрөг буюу 51 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Тэгвэл нийт өрийн үлдэгдлээс хугацаа хэтэрсэн зээлийн өр 299 тэрбум төгрөг байгаа бөгөөд энэ нь 3 дугаар сараасаа 19.4 тэрбум төгрөгөөр, жилийн өмнөхөөс 188.1 тэрбум төгрөг буюу 2.7 дахин өссөнийг ҮСХ-ны мэдээлэлд дурьджээ.
Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны 4 дүгээр сарын эцэст 616.2 тэрбум төгрөг болж сарын өмнөхөөс 21.7 тэрбум төгрөгөөр, жилийн өмнөхөөс 305.4 тэрбум төгрөг буюу 98.3 хувиар өссөн байгааг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (2)