Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" компани үйл ажиллагааны түрээсээр авч байгаа “Boeing 737-800” онгоцоо бямба гарагт хүлээн авснаар олон улсын нислэг үйлддэг таван онгоцтой болж байна. Ингэснээр тус компани өнгөрсөн онд худалдан авсан “Boeing 767-300” болон түрээсийн “Boeing 737-800” загварын дөрвөн онгоцтой болж байгаа юм.
“Boeing 737-800” онгоц нь энгийн ангилалын 192 суудалтай байсныг бизнес ангиллын 12, энгийн ангиллын 150 суудалтай болгон өөрчилсөн байна. Үйл ажиллагааны түрээсээр авч байгаа “Boeing 737-800” загварын нисэх онгоц нь өмнөх хувилбаруудтайгаа харьцуулахад хоёр хувиар бага шатахуун зарцуулдаг учир техник, үйлчилгээний зардлыг дөрвөн хувиар хэмнэх боломжтой гэж “МИАТ” компани онцоллоо. Энэхүү онгоцыг 14 жилийн хугацаатайгаар “Boeing” компаниас “Аэрлесс" компаниар дамжуулан түрээслэн авч байгаа юм. “МИАТ” компани үүнээс өмнө 2011 онд мөн уг компаниар дамжуулан хоёр онгоц түрээслэн авч байжээ. “Boeing 737-800”-ийн түрээсийн төлбөрийг сар бүр төлөхөөс гадна үйл ажиллагааны түрээс төлөх эхний гурван жилийн хугацаанд төлбөр нь харьцангуй зөөлөн байна гэж “МИАТ” компанийн зүгээс мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газраас “МИАТ” компанийн нисэх онгоцны паркийг 100 хувь шинэчлэх бодлогын хүрээнд 2016 онд “Boeing” компаниас дахин хоёр “Boeing-737” онгоц худалдан авахаар төлөвлөөд байгаа аж.
Дашрамд дурдахад “Boeing 737” онгоцны үнэлгээ нь 2013 онд дунджаар 90.5 сая ам.доллар байжээ.

Эх сурвалж:bloombergtv.mn