“Чингис” бондын зарцуулалтыг ил болгохыг хүссэн иргэдийн шаардлага нилээд олон зүйлийг араасаа дагуулав. Энэхүү санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж яриа өгөв. Бас ҮАБЗ хуралдав. УИХ-д Ерөнхий сайд “Чингис” бондын зарцуулалтыг танилцуулав. Эцэст нь МАН-ын бүлгийн шаардлагаар “Чингис” бондын зарцуулалтыг төсөвт суулгах, нөөц сан байгуулахыг ҮАБЗ дэмжив. Бас “Чингис” бондын бодлогын зөвлөлийг татан буулгав. Энэ бүхэн “Чингис” бонд буруу замаар явж байсныг нотлов. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах олон шалтгаанх нь нэг болов.
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эдийн засгийн хөгжлийн сайдыг Х.Тэмүүжингээс түрүүлж огцрох ёстой гэж далдуур хэлсэн л дээ. МАН-ын бүлэг ч гэсэн эдийн засгийг сүйрүүлсэн сайд нараасаа оруулж ирэхийг Засгийн тэргүүнээс шаардсан. Хэрэв Ерөнхий сайд оруулж ирэхгүй бол МАН-ын бүлэг зарим сайд нарыг өргөн барина гэдгээ зарлав.
Тиймээс Засгийн газрын гишүүдээс хамгийн их асуудалтай байгаа Н.Батбаяр өөрийгөө өмгөөлүүлэх ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлж эрчимтэй үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргажээ. Өмнө Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийгөө олон нийтээр өмөөрүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Уг нь энэ ажил эхлээд эрчимтэй, олон хүмүүсийн оролцоотой байснаа сүүлдээ улам л хүчгүй болов. Олон нийт алийн болгон Х.Тэмүүжинг өмөөрхөв гэж бодсон биз. Өдөр ирэх бүр л түүний дэмжигчдийн тоо багасч байна.
Х.Тэмүүжингийн өөрийгөө залуучууд, жиргээчидээр өмөөрүүлэх гэсэн шбосыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэрэгжүүлэхээр шийджээ.
Ингээд сурталчилгаа хариуцсан баг гаргасан сураг ч гарав. Энэ бодлогын хүрээнд өнгөрсөн долоо хоногоос эхлүүлэн Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Ноос ноолуурын холбооныхон ээлж дараалан мэдэгдэл гаргаж “Н.Батбаярын эхэлсэн ажлыг дуусга”, “Н.Батбаяр бол гайхамшигтай сайн ажиллаж байгаа” гэсэн агуулгатай мэдэгдэлүүдийг гаргав. Уг мэдэгдэлийг уншсан хүмүүс “Н.Батбаярын эхэлсэн ажлыг дуусгуулна гэвэл энэ улсын эдийн засаг элгээрээ хэвтээд дуусах байх” хэмээн шогширох болов. Үнэхээр ч мэргэжлийн холбоодын магтаад байгаа шиг Н.Батбаярыг сайн ажилладаг гэж ард түмэн дүгнэхгүй байгаа л даа.
Мөн Н.Батбаяр сайд ойр ойрхон “Гудамж” төслөө тайлбарлан ярих болов. Сэтгүүлч Алтантүрүүтэй хамтран өндөр үнээр нэвтрүүлэг хийлгэн телевизүүдэд тарааж эхлэв. Харамсалтай нь түүний нэвтрүүлэг сайн болсонгүй. Үзсэн хүн бүр л шүүмжилж байна. “Ийм ч сайд байх гэж” гээд халаглах хүмүүсийн тоо улам л нэмэгдэв. Ийнхүү өөрсдийгөө олон нийтээр өмгөөлүүлэх гэсэн сайд нарын арга нарийсч байгаа ч үр дүн нь хүссэн хэмжээнд гарахгүй байна.

Сэтгэгдэл (5)