Амралтын өдрүүдэд ам.долларын ханш өсч 1818 төгрөгт хүрлээ. Өнгөрсөн зунаас хойш долларын ханш савалгаатай байгаа бөгөөд Төв банкны зүгээс хаврын бүтээн байгуулалт ихэсч байгаатай холбоотойгоор ханш өсч байгаа хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэхдээ энэ нь түр зуурын үзэгдэл гэдгийг ч "Монгол банк"-ны Ерөнхийлөгч Х.Золжаргал хэлсэн. Харин эдийн засагчдын үзэж буйгаар валютын ханш цаашид ч чангарах төлөвтэй байгаа аж.
Т.Энхэлээ