“Буянт-Ухаа
1” хорооллын захиалгын сугалаа энэ сарын 10, 11 буюу бямба, ням гаригт
болно. Сугалаанд оролцох иргэдийн тоог эцэслэн гаргаагүй бөгөөд өнөөдөр
12.00 цагаас хойш эцсийн байдлаар нэгтгэн гарах аж.
Учир нь байр захиалах шалгуурт тэнцээгүй 152 иргэнээс гомдол ирсэн тул дахин нягтлах шаардлага гарчээ. Эдгээр нь ихэвчлэн НД-ийн шимтгэл төлөлт дутуу, сар алгассан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тал дээр асуудал гарсан хүмүүсийн материал гэнэ.
Сугалааны тохиролыг маргааш буюу 10-ны 10.00-13.00, 11-ний өдрийн 10-14.00 цагуудад МҮОНРТВ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулах юм. Тохирол хэрхэн явагдах талаар ТОСК-ийн дэд захирал Д.Оюунжаргал "Эхний өдөр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлийнх, 11-ний өдөр буюу ням гарагт төрийн албан хаагчдын сугалааны тохирлыг явуулна. Сугалааны тохирлыг программаар хийхээр маргаан үүсдэг учир гар аргаар явуулахаар болсон. Сугалааг хуйлахаас эхлээд битүүмжилж, телевизийн байранд хүргэх хүртэлх бүх явцад хөндлөнгийн хяналт давхар хийлгэнэ. Үүнд төрийн хяналт шалгалтын албаныхан байхаас гадна захиалга өгсөн иргэдийн төлөөлөл байна. Сугалаа 49 удаа явагдана. Жишээ нь, залуу гэр бүл 33 м/кв-ын талбайтай байрны захиалга өгсөн бол зөвхөн энэ хэмжээний байрны болон зөвхөн залуу гэр бүл гэсэн ангилал дотроо өрсөлдөнө" гэлээ.

24tsag.mn