Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын Хөрөнгийн бирж нийт 22 удаагийн үнэт цаасны арилжаагаар 79 компанийн 11.7 сая ширхэг хувьцаа арилжиж, нийт 3.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ. Хувьцааны арилжааны үнийн дүн өмнөх сараас 2.3 тэрбум төгрөгөөр буюу 3.7 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 1.5 тэрбум төгрөгөөр буюу 1.9 дахин тус тус өсчээ. Арилжигдсан хувьцааны тоо ширхэг өмнөх сараас 10.9 сая ширхэгээр буюу 14.1 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 7.4 сая ширхэгээр буюу 2.7 дахин өссөн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)