Чингис бондын зарцуулалт, гэрээг ил болгохыг шаардаж хэсэг залуус өнгөрсөн 7 хоногт хэвлэлийн бага хурал хийсэн. Тэгвэл ҮАБЗ энэ асуудалд анхаарлаа хандуулаад эхэллээ. Улмаар маргааш Чингис бондын зарцуулалтын асуудлаар Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийх гэнэ. Чингис бондын зарцуулалт ард түмний санааг ихэд зовоож байгаа. Тиймээс ч Чингис бондын гэрээг ил болгохыг шаардсан залуус Facebook, Twitert групп үүсгэн нэгдэж эхэлсэн юм.
Чингис” бондын зарцуулалтыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байгаа бөгөөд энэ хөрөнгийг хэрхэн, яаж захиран зарцуулахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болгондоо УИХ-д заавал тайлагнаж байхыг Ерөнхийлөгч үүрэгдсэн билээ.
Мөн Засгийн газрын үнэт цаасны зарцуулалтыг нэг бүрээр нь тайлагнаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ҮАБЗ-өөр хэлэлцүүлэхийг ч Ерөнхийлөгч үүрэг болгосон. Үүний дагуу Эдийн засгийн хөгжлийн яамнаас албан бичгээр “Чингис” бондын зарцуулалтын талаарх мэдээллийг ҮАБЗ-д хүргүүлсэн боловч тодорхой дүгнэлт хийж шийдвэр гаргахад хангалтгүй мэдээлэл байна хэмээн үзжээ.

Д.Ундрах /24tsag.mn/