Энэ сарын 28-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 846.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ.
Үүнээс банкууд 18166 зээлдэгчийн нийт 518.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Ингэснээр өмнөх долоо хоногийнхоос дөрвөн хүнээр нэмэгдсэн байгаа юм.
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 18339 иргэнд 1025.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн нь өмнөх долоо хоногоос 39 иргэнээр нэмэгдсэн тухай Монголбанкнаас мэдээллээ.

24tsag.mn