"Байшин үйлдвэрлэх комбинат-1" буюу "БҮК-1" ХК үйл ажиллагаагаа сэргээн Герман технологиор барилга угсралтын хавтан үйлдвэрлэхээр "Чингис" бондын 14 сая ам.доллар зээлсэн билээ. Тус компанийнхан энэ мөнгөөр байшин барилгаа завсарлаж дэд бүтцээ сайжруулаад байгаа бөгөөд барилгын хавтангийн үйлдвэр худалдан авах 13 сая еврогийн санхүүжилтийг Германы "Комерц" банк олгохоор болсон байна. Энэ зээлийг Герман Францын хамтарсан Hermes корпорац даатгаснаар хүү нь хоёр хувь байхаар тогтжээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат энэ талаар "Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслүүд амьдралд бодитой хэрэгжиж эхэллээ. Манай банкны санхүүжүүлсэн төслүүдээс БҮК-1 анх удаа арилжааны зээл авч байна. Бараа үйлчилгээ худалдан авч буй орноосоо хөрөнгийг нь босгох боломж үүнээс харагдлаа" гэсэн байна.
БҮК-1 шинэ технологийн үйлдвэр суурилуулснаар угсармал байшин барих олон төрлийн хавтан хийх боломж бүрдэх аж. Мөн барилга угсралтын ажил нь өвөл зуны турш тасралтгүй үргэлжилдэг болох гэнэ.

24tsag.mn