БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь мөнгөн тэмдэгтийн ханшийг бууруулахад нөлөөлж байна гэж Bloomberg агентлагаас мэдээллээ.
Тус улсын ДНБ өнгөрсөн 1-3 дугаар сард бага хэмжээгээр өссөн ч оны өмнөх гурван сараас 0.3 хувиар буураад байгаа юм.
Ам долларын эсрэг юанийн ханш сүүлийн арван жилд тасралттайгүй буурч байгаад энэ оны гуравдугаар сарын эхнээс бага зэрэг өсөж байгаа. Өнгөрсөн баасан гарагт ам доллартай харьцах юанийн ханш 0.1 хувиар доошлон 6.22 боллоо.
Түүнчлэн манай улсын хувьд юанийн ханш өсөлттэй байна. Өнгөрсөн баасан гарагт Монголбанкнаас зарласан ханшаар юань 286.15 төгрөг байсан бол өчигдөр 0,04 хувиар өсч 286.26 төгрөг болжээ.

24tsag.mn