Америкын худалдааны танхимаас хоёр орны бизнес форумыг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэн газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг, АНУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Сисли Аустин зэрэг төр засгийн төлөөлөгчид бизнесийнхэн нийлсэн 100 гаруй хүн оролцожээ. Тодруулбал General Electric, Peabody, Fluor, Microsoft зэрэг Америкын томоохон компаний төлөөлөгчид, манай бизнесийнхэн банк санхүүүгийнхэн уг уулзалтанд оролцсон юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс "Төр засгаас хичнээн сайхан хууль гаргаад, хэрэгжүүлэх шатандаа хуучны муу арга барил нь байдгаараа байна" гэсэн шүүмжлэлийг их хэлж байлаа. Түүнчлэх ихэнхи хөрөнгө оруулагчид Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд өндөр эрсдэлтэй гэж үзэж байна. Гэвч энэ нь хөрөнгө оруулагчид биднийг сонирхохгүй байгаа хэрэг биш. Гагцхүү хөрөнгө оруулагчдын итгэлийг олох нь чухал гэдгийг онцолж байлаа. Оюутолгойн 2-р шат, ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөөр 106 лицензийг нааштай шийдвэрлэх зэрэг асуудлууд хөрөнгө оруулагчдад том дохио болж хүрнэ гэдгийг сануулж байв. Харин манай талаас төр засгийн бодлого шийдвэр ойлгомжтой байна, хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин бүрдүүлэхийн төлөө УИХ, Засгийн газар хичээж ажиллаж байгаа гэдгийг онцолсон юм. Талуудын аль аль нь Монгол дахь хөрөнгө оруулалт эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үеийг давснаар цаашид улам идэвхжинэ гэсэн итгэлтэй байна.