БНХАУ-ын хувийн аж ахуй нэгжүүдийн алтны эрэлт 2017 он гэхэд одоогоос 25 хувиар өснө хэмээн Дэлхийн алтын зөвлөлөөс мэдэгджээ.
Тэдний үзэж буйгаар урд хөршийн нийгмийн дундаж давхаргынхны тоо ирэх зургаан жилд 200 саяар өсч, 500 саяд хүрэхээр байгаа нь шар металлын эрэлтийг өсгөхөд нөлөөлнө гэв.
"WCG Far East MD" компанийн шинжээч Альберт Ченгийн ярьснаар, БНХАУ дахь алт худалдан авагчдын тоо өсөх бөгөөд өмнөх онд урд хөршийн худалдан авагчид 1132 тонн үнэт металлыг худалдан авсан байна. Өнгөрсөн арван жилд тус улсын үнэт эдлэлийн зах зээл нь гурав дахин томорч дэлхийд тэргүүлэх болсон. Тухайлбал 2013 онд дэлхийн үнэт эдлэлийн эрэлтийн 30 гаруй хувь нь урд хөршид ногдож байв.

24tsag.mn