Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын ДНБ энэ онд гурав орчим хувиар өсч, ажилгүйдлийн түвшин нь долоон хувиас буурах төлөвтэй байгаа. Тэгвэл энэ нь дэлхийн зах зээл дэх тавааруудын үнэ буурахад нөлөөлж болзошгүйг Standard and Poor"s агентлаг мэдээлжээ.
Мөн тус агентлагийн мэргэжилтнүүд үзэж буйгаар нүүрс олборлогч компаниудад энэ он таатай байхгүйг онцолсон байна. Эрчим хүчний нүүрсний үнэ хямд байгааг тэд дурдаад, олборлолтын зардал өндөртэй компаниудад илүү хүнд нөхцөл үүсэж болзошгүйг сануулжээ. Саяхан АНУ-ын эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгч "Walter Energy" компани Канад дахь Волверин, Брюлийн уурхайгаа хаахаар төлөвлөснөө мэдэгдсэнийг дээрх агентлагийнхан дамжуулсан байна. Улмаар дээрх уурхайнуудад ажиллаж буй 695 хүн халагдах гэнэ. Нэмж хэлэхэд "хар алт"-ны үнэ сүүлийн зургаан жилийнхээ доод түвшинд хүрээд буй юм. Энэ нь манай улсын төсөв бүрдэхэд муугаар нөлөөлөх аж.

24tsag.mn