Өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдаж, Стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн уурхайн нүүрсний олборлолт, борлуулалтын талаар мэдээлэл сонссон. Гадны хөрөнгө оруулагчид болон бизнесийн нууцад хамаарах асуудал яригдах учир ийнхүү хаалттай хуралдсан. Энэхүү хуралд “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагууд сууж, Тавантолгойн өр болоод одоогийн нөхцөл байдал, цаашид ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар байнгын хороодын гишүүдэд мэдээлэл өгсөн байна.
Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Таван толгойн данс улайсан” гэдгийг байнгын хорооны гишүүдэд хэлсэн байна. Ажилчдынхаа цалинг арай гэж тавих хэмжээнд хүртэл санхүүгийн асуудал нь хүндэрсэн гэдгийг ч хэлсэн аж. Нүүрсээ түүхийгээр худалдсанаас мөн он удаан яригдаж байгаа төмөр замын асуудлаас болж нүүрснийх нь үнэ навс унаж буй тухай тэрбээр ярьжээ.
Манай улс төмөр замын царигийн асуудлаасаа болж маргалдаж байх хооронд бусад орнууд Хятадын зах зээлд нөлөөллөө тогтоож байна гэх шүүмжлэл ч хурлын үеэр өрнөсөн байна. Гашуунсухайт хүртэл хил дамнасан 20-30 км урт экспортын тээврийг хийхэд тонн тутамд нь одоогийн байдлаар 8-9 ам.доллар зарцуулж байгаа бол төмөр зам ашиглалтад орсноор 5-6 ам.долларын хэмнэлт гарах гэнэ. Тиймээс төмөр замын царигийн асуудлыг яаралтай шийдэх тухай ярьжээ. Анх Тавантолгойн гэрээг үзэглэсэн МАН-ынхан зах зээлд нэг тонн нүүрсийг 90 ам.доллараар зарах бүрэн боломжтой байсан ч 70 ам.доллараар гэрээлснээс бүх зүйл үүдэлтэй тухай энэ үеэр хөнджээ. Үүнээс хойш манай нүүрсний үнэ унаж өнөөдөр 37-38 ам.долларт хүрсэн гэдгийг ч холбогдох хүмүүс нь тайлбарласан байна.
Ямартай ч өнгөрөгч онд Тавантолгой компани 70 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн аж. Тиймээс цаашид яаралтай арга хэмжээ авч ажиллах ёстой гэдгийг байнгын хорооны гишүүд "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлагуудад сануулсан байна.

Т.Энхэлээ