Олон улсын санхүүгийн корпорацийн харилцдаг гадны 30 орчим банкнаас өгсөн "Оюутолгой" төслийн далд уурхайг санхүүжүүлэх баталгааны хугацаа өнгөрсөн сарын 31-нд дууссан.
Гэвч дараагийн шатны төслийг эхлүүлэхэд хувь эзэмшигч болох МУ-ын Засгийн газар болон хөрөнгө оруулагч хоёр талын хэлэлцээр дуусаагүй үргэлжилсээр байна. Иймд далд уурхайг санхүүжүүлэхэд шаардагдах 4,2 тэрбум ам долларын банкны баталгааг сунгах хүсэлтийг банкуудад тавихаар болжээ. Хоёр талын хэлэлцээрийн тухайд нийт 30 орчим асуудлаас дийлэнхийг нь шийдчихээд байгаа. Гэвч зарим нэг зарчмын асуудал дээр шийдэлд хүргэх байгаа юм. Ямартай ч хэлэлцээрийг ирэх зургадугаар сард багтаан шийдэхээр төлөвлөсөн байна.
Төслийн 66 хувийг эзэмшигч "Turquois Hill Recourse" компанийн гүйцэтгэх захирал Кэй Пристли энэ талаар "Зээлийн баталгааны хугацааг есдүгээр сарын 30 хүртэл сунгах хүсэлтээ банкуудад илэрхийлэх байр суурьт талууд санал нэгдсэн. МУ-ын Засгийн газартай хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа" гэжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)