(Японд байгаа миний Ерөнхийлөгчид ... захиа)
Сайн байна уу? Эрхэм ерөнхийлөгч өө. Энэ захиа очих өдрийн мэндийг тандаа хүргэе. Бие тэнхээ нь сайн биз дээ. Хагалгаа амжилттай боллоо гэдэг мэдээ сонсоод хүний өөрийнгүй л бүгд баяртай байна. Мэдээж танд их л олон мессэж захиа, зарим нь бүүр цэцэг, хадаг яндар, Ганданд уншуулсан хурал номын тасалбараа хүртэл явуулж байгаа биз дээ. Наагуур чинь сакура цэцэглээд сайхан байгаа байх даа. Манай энүүгээр тогтуун сайхан, уржигдархан үүрээр бороо ороод жигтэйхэн сайхан байна. Зун болсоон. Өдөртөө нар шарж, хүмүүс нимгэн цамцтай л явцгааж байгаа.
Таныг хүмүүс олон жил сууж хөдөлгөөн муутай байснаас боллоо гэж ярилцаж байна лээ. Суугаа ажилтай улсууд “тээр Ерөнхийлөгч шиг болов оо, завсар зайгаар нь сайн хөдөл” гэж бие биедээ ярьж байна лээ.
“Таны өрөө хавиар”
Саарал ордон хавиар хөгийн юм ихтэй байна аа. Таны санаачилсан нөгөө “Ухаалаг төр”-өөс ээлж ээлжээрээ л ухарч гүйгээд завсарлага аваад байгаа. Яагаав таныг явахаас өмнө хаврын чуулган 10 хоногийн өмнө дууссан биз дээ. Тэр чинь энэ “давхар дээлгүй ухаалаг төр” гэдгээс боллоо гэж ярьцгааж байгаа. Уг нь II хүний санаагаар бол хаврын чуулганы сүүлийн нэг, хоёр өдөр нь 20 гаруй хуулийг “шударчих” санаатай байтал “давхар дээлтэй тэнэг төрийг – "дан дээлтэй ухаалаг төр” болгох хууль орж ирэх хугацаа болоод хүчээр “стоп кран” татчихсан нь өнөөдөр ч үргэлжилж байна.
Энэ удаад МАХН-ынхан “ухаалаг төр”-өөс 5 хоног ухарчихлаа. Саарал ордонд “битүү хор” явж байна гэж улсууд “жиргэж” байна лээ. 5 хоногт нь багтаагаад АН-ын бүлгийн хэдэн гишүүдийг “давхар дээлтэй тэнэг төр” байх нь дээрээ гэж ятгаж өврийг нь түнтийтэл мөнгө чихэж, түрийг нь хавдтал доллар чигжих их ажил “амлаж аваад” үзэж байгаа юм байна.
Ж.Батзандан нарын үзэл бодол чанга хатуу хэдэн сайхан нөхдүүд уг нь байна аа байна. Гэхдээ цаад хэдийг чинь ёстой нэг үйлийг нь үзэж үстэй толгойноос нь зулгааж байх шиг байна. Нэг хэсэг “Элсний 13” гэж хэдэн гишүүнийг нэрлэж үйл тамыг нь иддэг байсан шиг тэр үеийн хувь заяаг энэ үеийн “Оушений 13” эдэлж байгаа бололтой.
Миний дүү яагаад уйлаад байгаан? “зүгээр л .. .”
Хүний газар гүний усанд хүнд өвчинтэй тэмцэлдэж байгаа таныг одоо харин жаахан инээлгэе, байз.
За танай энэ “данхар шүгэл” гээд ёстой нэг бүтэхгүй “түнжин толгой” байна аа. Чуулган эхлэхийн урд хагас бүтэн сайнд Сөүлийн казиногийн VIP-д л сууж яваа дуулдсан. Уг нь ажил ихтэй баймаар.
Өдөржин шөнөжин казинодоод ирсэн амьтны толгойноос юу гарах вэ дээ, хэсэг жаахан харж сууснаа намынхандаа загнуулсан уу, яасан “ухаалаг төртэй болъё хуулиа бариад чуулганы санал хураалтад оролцохгүй байхыг уриалж байна” гэсэн цөөнхийн бүлгийн даргыг “ёс зүйн дэд хороонд шалгуулна” гээд л ёстой нэг “нүд рүүгээ хуруугаа хийж” байх юм. “Чуулганы хуралдаанд оролцож санал өгөхгүй” гэсэн Ц.Баярсайхан сайдын нэрээр хэвлэлийн хурал зарлаж байснаа сайд ч байхгүй мань “ данхар шүгэл” өөрөө гарч ирснээ хэдэн сэтгүүлчдийг загнаж загнаж явсан. Ууртай байна лээ, базарваань. Баастай бурхан болсон бололтой. Өөрийнх нь намын “давхар дээлтнүүдэд” хууль сануулсан бичиг өгч болохгүй юм байх аа. Яг юу яриад байгааг нь сэтгүүлчид ч ойлгоогүй бөгөөд “ Миний дүү яагаад уйлаад байгаан? гэж асуусан сэтгүүлчийн асуултад Зүгээр ллл ”гэж хариулсан хэмээн савж унатлаа инээлдсэн дээ.
Ер нь энэ АН-ын бүлгийн хэдэн гишүүд өөрсдийгөө шил толь шиг хүрж болохгүй, харж болохгүй л гэж бодоод байх шиг. Уг нь бол толь шилийг сайн нулимж байгаад өдөр тутмын сониноор сайн арчаад өгвөл гялалздаг биз дээ?
Ёстой нэг буланд шахуулсан амьтан тийчлээд л байна. Хэрвээ МАН-ын бүлгийнхний анхааруулаад байгаа тэр хуулиар нь явахгүй бол УИХ-ын даргын асуудлыг өргөн барина гээд II хүнийг “шалчихсан” байгаа. II хүн мэдээж хуулиар нь явуулаад “давхар дээлтэй” сайдуудыг чуулганаас хөөгөөд гаргах нь мэдээж юм.
“Өөр сонин сайхан”
Өөр сонин сайхан ихтэй байна оо. АН-ын бүлгийн хурал дээр нэг сайхан гар “Өөр сайд болчихоор хүн энд ч, гудамжинд ч алга” гээд л аваад хаясан шүү! Ёстой газрын татах хүчнээс тээр хол тасарсан нь харагдаж байгаа биз? Бас нэг сайд өнгөрсөн 7 хоногт зурагтаар “Ерөнхий сайд УИХ-ыг тараах ч эрхтэй болох нь зөв” гээд л аваад хаясан. Таны хэлдгээр ёстой “эмээл хазааргүй тонгочиж байна аа”. Өнгөрсөн долоо хоногийн хамгийн аймаар супер онигоо нь Ерөнхий сайдын юуны ч юм бүү мэд зөвлөх гээд сумочин нөхөр “Ерөнхий сайдыг жижиг сажиг юмаар аль болох ядраахгүйг боддог” гээд л сонины нүүр дүүрэн ярилцлага өгөөд л “сумраад” байна лээ. Бөөн инээдэм болсон. Харин АТГ-ын хийсэн мэдээлэл Ерөнхий сайдад ёстой ханиадам болж байх шиг байна.
Зайлуул хөөрхий охиныг нь “Цэвэр агаар” сангийн мөнгийг идэлцсэн гэж шалгаад байгаа юм байна лээ. Уг нь бол хөгжилтэй мундаг орнуудад ийм яриа гарсан л бол хэнбугай нь ч гэсэн огцроод л шалгуулаад л байдаг биз. Манай энэ “задгай цагаан” гуайд тоож байгаа юм огт алга.
Та хүртэл УИХ-ын гишүүнээс татгалзаж байгаад л шалгуулаад эргээд хүрээд ирж байсан нэн шинэ үеийн түүх байж л байна даг. За тэр ордны коридорт хөшилдсөн, сүгсэлзсэн, чанга чанга инээлдсэн тарган шар зөвлөхүүдийг нь бол бүүр хэлэх ч юм биш ээ. Харсан бүхнээ худалдаж авчих гээд л, хялалзсан бүхнээ барьж хорьчих гээд л дэлхий хотолзуулсан хэдэн “ардчилагч зөвлөхүүд” энэ ордонд ч ёстой цахиж байна даа, Ерөнхийлөгч минь.
Танд энэхүү захиаг хүргэх гэж их л хичээлээ. Габи, Сайнаа хоёр руу “жиргэлээ”. Ш.Батцэцэг эгч элчин болоод, Д.Одхүү ах усан цахилгаан станц гээд, Ё.Отгонбаяр ах оройдоо түүхээ саваад, Ч.Хүрэлбаатар гуай жилийн өмнө “энэ эрчээрээ доллар 1800 хүрлээ шдээ” гэж байсан бичлэгээ гаргаж од болоод л, Бээнз эгч“ гэртээ тамхи татахгүй ”байх хууль сэдэж хүний дургуй хүргээд л явцгааж л байна.
Та Twitter-ээ өөрөө хөтөлж байгаа биз дээ? Жиргэцэн байгаа шүү. Манайхан цөм сайн, жиргээчид ч мөн сайн. Ер нь нэг ороод амар мэндээ мэдчихээрэй. Ойрд орж ирэхгүй яасын ийсийн гээд асуух ч улс их л байх юм.
Давхар дээлтэй тэнэг төрийг таягдан хаяж, дан дээлтэй ухаалаг төртэй болохын төлөө ажилцгаая. За жиргээнд уулзацгаая, эрхэм Ерөнхийлөгч өө!

Сэтгэгдэл (1)