Энэ сарын 9-ний байдлаар хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сарын дундажтай харьцуулахад 2.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос 0.6 хувиар буурсан дүн гарчээ.
Махны дундаж үнэ: Өмнөх сартай харьцуулахад хонины ястай махны үнэ 7.0 хувь, үхрийн цул мах 3.7 хувь, адууны мах 0.1 хувиар өсч, үхрийн ястай мах 2.4 хувь, ямааны мах 2.7 хувиар буурсан байна.
Харин өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 1.4 хувь, үхрийн ястай мах 3.9 хувь, ямааны мах 3.6 хувиар буурч, үхрийн цул мах, адууны махны үнэ өөрчлөлтгүй байна.
1 кг хонины /ястай/ мах дунджаар 7530 төгрөг, үхрийн /ястай/ мах 8220 төгрөг, үхрийн цул мах 10335 төгрөг, адууны мах 6550 төгрөг, ямааны мах 5565 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 1.5 хувиар өсч, бусад төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будаа, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.5 хувь, луувангийн үнэ 1.5 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байв.
Харин өмнөх 7 хоногтой харьцуулахад луувангийн үнэ 1.5 хувиар буурч, төмс, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 5.4 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 10.1 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.6 хувиар өсч, “Элекстер” /0.5 л/ савласан сүү, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Ургамлын тос, цөцгийн тос, өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)