"Мөнгөө төлөөч", "Цалингаа авъя" гэх зэрэг уриа лоозон барьсан хүмүүс өнөөдөр өглөөнөөс хойш "Эрдэнэс тавантолгой" ХК-ын үүдийг сахисан. Тэгвэл тус компанийн удирдлагууд энэхүү асуудалд хариу тайлбар хийсэн байна.
Тэдний хэлснээр шаардлага тавьж буй хүмүүс “Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчид бус, туслан гүйцэтгэгч “Хишиг арвин индастриал” нүүрс олборлолтын компанийн ажилчид аж.
Үүсээд буй нөхцөл байдлын талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь "Баруун Цанхиас нүүрсний олборлолт хийдэг компаниудад өр авлага үүссэн. Он гарч, нүүрсний үнэ буурахад бид тэднээс олборлолтоо түр зогсоохыг хүссэн ч “Хишиг Арвин” компани нүүрс олборлосоор л байсан. Үүнээс үүдэн өр авлага үүссэн юм. Одоо тус компаний олборлосон нэг сая тонн нүүрс бэлэн байна. Үүнийг борлуулчихвал өрөө барагдуулж болно. Хоёр тал ярилцаад, асуудлаа шийдвэрлэхээр болсон” гэСэн байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (2)