Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 15 компанийн 31,208 ширхэг үнэт цаас арилжаалагдаж 188,863,900 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
А самбарт 14 компанийн нийт 31,206 ширхэг үнэт цаас арилжаалагдаж 188,797,900 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт нэг компанийн хоёр ширхэг үнэт цаас арилжаалагдаж 66 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Энэ өдөр топ 20 индекс 15,941 төгрөг 59 мөнгөөр хаалтаа хийсэн нь өмнөх өдрөөс 0,22 хувь буюу 34 төгрөг 89 мөнгөөр буурсан үзүүлэлт юм.
Түүнчлэн өнөөдрийн хамгийн идэвхтэй болон хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийгдсэн үнэт цаасаар "Шарын гол" тодорч нийт 22,263 ширхэг үнэт цаасыг 178,104,000 төгрөгөөр арилжаалжээ.
24tsag.mn