Олон улсын валютын сангаас 2014-2015 оны дэлхийн эдийн засгийн шинэчилсэн төлвийг танилцуулжээ. Тэдний үзэж буйгаар энэ онд манай улсын эдийн засгийн өсөлт 12,9 хувь байх бол ирэх онд 7,7 хувьд хүрэх гэв. Харин дэлхийн эдийн засаг 3,6 хувиар өсөх төлөвтэй байна.
Тухайлбал АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд 2,8 хувь ирэх онд гурван хувь өснө гэсэн төлвийг өөрчлөөгүй байна. Харин БНХАУ-ын эдийн засгийн төлвийг 7,5 хувьтай гарна гэж үзсэн нь тус орны Засгийн газрын зорилттой таарч байгаа юм.
Дэлхийн гурав дахь том эдийн засаг болох Японы хувьд худалдааны татвараа найман хувь болгож нэмэгдүүлсэн нь эдийн засгийн өсөлтөө хойш татна гэж үзжээ. Иймээс тус орны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн нэгдүгээр сард танилцуулж байснаас 0,2 хувиар бууруулж 1,3 хувьд хүрнэ гэв.
Түүнчлэн ОУВС-гаас хөрөнгө оруулагчид хөгжиж байгаа орнуудаас хөрөнгөө татаж хөгжингүй орнууд руу чиглүүлэх хандлагатайг сануулсан байна.
24tsag.mn