Улс орны эдийн засгийн өсөлтөнд дэмжлэг үзүүлэх, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрхийг төлөөлөн хамгаалж, зах зээл чөлөөт өрсөлдөөнийг хөгжүүлэх үүрэг бүхий хуулиар олгогдсон эрхтэй төрийн бус байгууллага байдаг нь худалдаа аж үйлдвэрийн танхим.
Энэ байгууллагын даргаар С.Дэмбэрэл 17 дахь жилдээ ажиллаж байна. Түүнийг сайн муу ажилласан гэсэн янз бүрийн дүгнэлт тал талаас хийдэг ч манай орон европын холбооны шалгуураар чөлөөт зах зээлтэй орны тоонд өдий хүртэл багтаж чадахгүй яваа нь бодит баримт. Худалдаа бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, төртэй мөр зэрэгцэн өрсөлдөж ажиллах, улс орныхоо эдийн засгийг идэвхжүүлэгч хөдөлгүүр байх ёстой энэ газар олон жилийн турш унтаа байдалтай явж ирсэн. Цөөн хэдэн том компаниудын төрийн шийдвэр гаргахад оруулсан лобби, энд тэндхийн ногооны үзэсгэлэнг эс тооцвол танхим үндсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа. Гэтэл танхимын удирдлагуудыг шинэчлэх хурал болоход С.Дэмбэрэл үргэлж 75%-ийн саналаар ялалт байгуулж, өөр дэвшсэн хүн 25%-ийн санал авдаг нь бараг ёс болжээ. Ийм боломжийг танхим өөрийнхөө дүрмийн хүрээнд хийж даргын мэдлийн хүмүүс 65%-ийн санал өгдөг хачин жишигтэй явж ирсэн. Энэ нь хуульд нийцэхгүй байна гэх гомдлыг эдийн засагч Б.Лхагважав гаргаж 2010 онд шүүхэд хандсан ба шүүхээс танхимын дүрмийн зарим заалтууд хуульд нийцэхгүй байгааг залруулах үүргийг өгсөн байдаг. Харин өнөөдөр хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй яваа нь танхимын дарга С.Дэмбэрэлтэй шууд холбоотой гэдгийг Б.Лхагважав хэлж байгаа юм. Тэр ч бүү хэл худалдаа аж үйлдвэрийн танхим нь хувийн танхим болон хувирч С.Дэмбэрэлийн компани маягийн юм болсон гэдэгтэй бизнес эрхлэгчид санал нэгдэж, танхимын үйл ажиллагаанд оролцох оролцоо, итгэл, хандлага суларсаар байгаа юм. Даргын суудалдаа “буг” болтолоо ногоорсон эрхэм маань УИХ-ын гишүүн гэх цаг зайгүй, хариуцлага өндөртэй албан тушаалд сонгогдсон ч танхимын титмээсээ салах хүсэлгүй л явна. Сонин дээр төрөө жадалж, бизнесийн эрх чөлөө гэж хоосон хашхирахаас цааш ид шидгүй болсон түүнийг энэ албан тушаалтайгаа зууралдаад байдагт гайхах хүн олон болжээ.
Үүнийг эдийн засагч Б.Лхагважав компаний засаглал яриад явдаг танхим өөрөө засаглалын хямралд орчихсон гэж тодорхойлов. Тэрээр цаашлаад “ Эргээд харсан чинь танхим Засгийн газрын агентлаг шиг болчихсон, 17, 18 жилийн хугацаанд танхимын засаглал ялзарсан байдалтай байсан. Нэг л хүн энэ хугацаанд танхимын эрхийг гартаа авчихсан учраас засаглал, хөгжил нь цааш нь яваагүй. Үүний үр дүнд танхим үхмэл байх хэрээр үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд хохиролтой байгаа юм, өөрөөр хэлбэл ийм тохиолдолд тэдний баялаг үнэд хүрэхгүй” гэж байр сууриа илэрхийлэв.
Бизнес эрхлэгчид ч зөвхөн татвар төлсөн цөөн компаниудынхаа төлөө явдаг биш, нийт эдийн засгийн эрх чөлөөний төлөө тэмцэж чаддаг, хэрэгжих үгүй нь бүрхэг хоосон мэдэгдэл гаргаад суудаг бус бодит бүтээлч ажил хийдэг танхимтай болохыг хүсч байгаа биз ээ.

Сэтгэгдэл (42)