“Mongolia mining-2014” олон улсын уул уурхай газрын тосны тоног
төхөөрөмжийн үзэсгэлэн өнөөдөр “Буянт-Ухаа” цогцолборт эхэлнэ.
Энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх үзэсгэлэнд 16 улсын 120-иод компани оролцохоор бүртгүүлсэн байна. Тухайлбал АНУ-ын “Joy Global”, “Caterpillar”, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч “Cummins”, ХБНГУ-ын “SEW Eurodrive”, ОХУ-ын “Уралмашзавод”, Японы “Mitsubishi” группийн охин компани “Ryoko Sangyo”, Австралийн “Scantech”, Туркийн “Sahinler metal”, Польшийн “Sempertrans” зэрэг дэлхийд тэргүүлэгчдээс гадна БНХАУ-ын хүнд машин механизм үйлдвэрлэлийн томоохон компаниуд оролцох аж.
Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн газраас Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар танилцуулга хийж, Их Британийн уул уурхайн ханган нийлүүлэгчдийн холбооноос манай бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулах аж.
Үзэсгэлэнг үзэж сонирхохыг хүссэн хүн бүрийг “Улаанбаатар”, “Баянгол”, “Рамада” зочид буудлаас автобусаар цаг тутамд үнэгүй хүргэх юм байна.