БНХАУ-ын банк Монголын санхүүгийн зах зээлд хязгаарлагдмал эрхтэйгээр үйл ажиллагаа явуулах хүсэлтээ нэлээд эртнээс илэрхийлж ирсэн. Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа эргэлт огцом нэмэгдэж, Хятадын талаас Монголын түүхий эд, уул уурхай, барилга, зам тээврийн салбарт оруулах хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж ирсэн байдаг. Монголд Хятадын хөрөнгө оруулалттай болон ямарваа хэлбэрээр хамтарсан 6000 гаруй аж ахуй нэгж бий гэсэн тооцоо судалгаа ч бий. Тэгвэл Хятадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулах, Монголд хэрэгжүүлэх томоохон төслийн санхүүжилтэнд оролцох зорилгоор "Bank Of China" Монгол Улсад салбараа нээх мэдээллийг албаны эх сурвалжууд баталж байна. Харин тус банк ердийн санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаанд оролцуулахгүй, тодорхой хязгаарлагдмал эрхтэйгээр үйл ажиллагаа явуулна гэж онцолж байна. Гэсэн хэдий ч манай санхүүгийн салбарынхан, бизнес эрхлэгчид"Bank of china"-г ердийн санхүүгийн зах зээлд оролцож, Улсын нэгдсэн эдийн засгийн тогтолцоонд том нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэдгийг хэлж байгаа юм.
Сэтгэгдэл (6)