Үл хөдлөх хөрөнгийн "Besta" агентлаг 2000 оноос хойш ашиглалтанд орсон 13 обьекыг сонгож орон сууцны үнийг судалжээ. Судалгаагаар 5 дугаар хороолол, 220 мянгатын орон сууцны метр квадратын үнэ хамгийн өндөр гарсан бол 21 дүгээр хорооллынх хамгийн хямд гэсэн дүгнэлт гарсан байна.
Түүнчлэн орон сууцны үнэ хотын аль зэрэглэлд байгаагаас хамаарч үнэ тогтох хандлага хэвээр байгаа юм. Тухайлбал хотын баруун бүсийн хорооллуудын орон сууцын метр квардрат 1,6-1,7 сая төгрөг байгаа бол хотын төвийн буюу 5 дугаар хороолол, 220 мянгатын орон сууцны метр квадратын үнэ 2,3 сая төгрөгийн ханштай байна.
Орон сууцны үнийн өсөлтийг харвал хотын баруун бүс болон 40, 50 мянгатын орон сууцны метр квадратын үнэ хамгийн бага буюу таван хувиар, 3, 4 дүгээр хорооллын орон сууцнуудын хамгийн их буюу үнэ 21 хувиар тус тус өсчээ.
Харин орон сууцны метр квадратын үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 дугаар хорооллын орон сууцны үнэ хамгийн их өөрчлөлттэй буюу 34 хувиар өссөн гэж тус байгууллагын судалгаанд дурджээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (2)