Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар АНУ-ын иргэн, хуулийн этгээдийн “Гадаад дахь дансдын хөрөнгийг татварт хамруулах тухай” хуулийг хэрэгжүүлэх талаар АНУ-ын зүгээс тавьсан хүсэлтийн тухай, 2014 оны эхний 2 сарын байдлаар эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханшид нөлөөлсөн хүчин зүйлсийн талаарх танилцуулга болон Урт хугацааны даатгалтай холбоотой эрх зүйн орчны зарим асуудлууд, Монголбанкнаас боловсруулдаг бусад санхүүгийн байгууллагын тоймын хамрах хүрээг сайжруулах талаар мэдээлэл хүсэх тухай зэрэг асуудлыг авч хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс холбогдох газруудад хариуцсан чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн болно.