Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хоёр өдөр дарааллан буурчээ. Сүүлийн 100 өдрийн дунджаас 32% хувиар буураад байгаа нефтийн ханш Нью Иоркын хөрөнгийн захл дээр 101.58 долларын ханштай байна. Энэ нь өмнөх өдрийн үзүүлэлтээс 0.6%-аар буурсан дүн юм. Шинжээчид нефтийн үнэ ийнхүү буурч байгааг нэг талаас АНУ-ын шатахууны нөөц нэмэгдэж 325 сая баррельд хүрсэн, нөгөө талаас нефтийн хоёр дахь том зах зээл болох БНХАУ-ын аж үйлдвэрлэл саарч, худалдан авалт буурсантай холбон тайлбарлаж байна. Түүнчлэн дэлхий даяараа шатахууны хэрэглээ энэ улиралын хамгийн доод түвшинд хүрээд байгааг ч онцолж байна.