Хөрөнгийн зах дээр өнөөдөр арилжигдсан үнэт цааснууд дотор “Монгол шевро” компанийн үнэт цаас хамгийн их буюу 14 хувийн бууралттай гарчээ. Ингэснээр тус компанийн үнэт цаас 350 төгрөгөөр буурч 2150 төгрөг болсон байна.
Брокер диллерийн компаниудад ирсэн захиалгаар тус хувьцааг худалдаж авах санал өнөөдөр ирээгүй бөгөөд тус бүрийг нь 2870 төгрөгөөр 20 ширхэгийг зарах захиалга бүртгэгджээ. Үнэт цаас Б самбарт арилжигдсан бөгөөд 35 ширхэг арилжигдсан байна.
Мөн өнөөдрийн их бууралттай үнэт цаасны жагсаалтад “Дархан хүнс” 13.89 хувь, Арилжаа импекс 12.88 хувь, “АПУ” 7.32 хувь, “Таван толгой” 1.54 хувийн бууралттайгаар бичигдсэн байна.