“Ноёт хайрхан” компанийн хувьцааны ханш өнөөдрийн арилжаагаар хамгийн их өсөлттэй гарчээ. Тус үнэт цаас 14.67 хувийн өсөлттэй байжээ. Энэ нь нэгж хувьцаа 220 төгрөгөөр өссөнийг илтгэж байгаа бөгөөд ингэснээр үнэт цаасны ханш 1720 төгрөг болсон байна.
Өнөөдөр тус хувьцааг худалдан авах захиалга брокер диллерийн компаниудад бүртгэгдээгүй бөгөөд тус бүрийг нь 1975 төгрөгөөр 3 ширхэгийг зарах захиалга иржээ. Үнэт цаас Б самбарт 3 ширхэг арилжигдсан байна.
Түүнчлэн өнөөдрийн их уналттай үнэт цаасны жагсаалтад Гутал” 13.82 хувь, “УБ-БҮК” 6.83 хувь, “Багануур” 2.56 хувь, “Улсын их дэлгүүр” 2.21 хувийн өсөлттэйгөөр тус, тус бичигджээ