Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр дөрөвдүгээр сарын анхны арилжаа хийгдлээ. 15 компанийн 3222 ширхэг үнэт цаас арилжигджээ. Энэ өдөр 38 хэлцэл хийгдэж нийт гүйлгээний үнийн дүн 9,060,953 төгрөг 50 мөнгөний гүйлгээ хийгдсэн байна. Тухайлбал А самбарт 10 компанийн нийт 3,150 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 8,946,615 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 5 компанийн нийт 72 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 114,338 төгрөг 50 мөнгөний гүйлгээ хийгдсэн ажээ.
Топ 20 индексийн өнөөдрийн өөрчлөлт эргэн хасах дүнтэй гарчээ. Тус индексийн өнөөдрийн дүн 15,846.80 төгрөг байгаа нь өчигдрөөс 2.8 хувиар буюу 457.22 төгрөгөөр буурсан дүн юм.
Энэ өдөр “Ремикон” үнэт цаас 1186 ширхэг арилжигдсан нь хамгийн олон тоогоор арилжигдсан үнэт цаас болжээ. Харин хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийгдсэн арилжаа “УБ-БҮК” үнэт цаасных байж нийт 3,461,320 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.