БНХАУ-аас гаргадаг албан ёсны үйлдвэрлэлийн захиалгын индекс 50.3 нэгжид хүрсэн нь сүүлийн найман сарын хамгийн доод түвшин 50.2 нэгжээс өссөн харагадаж байгаа ч төдийлөн өндөр дүн биш тул Хятадын үйлдвэрлэл суларч байгааг харуулж байна.
Захиалгын индекс тооцох аргачлалаар индекс 50 нэгжээс дээш гарвал үйлдвэрлэл тэлж байгааг илтгэнэ. Тэгвэл “НSBC” болон “Markit” зэрэг томоохон хувийн санхүүгийн байгууллагуудын үзэж буйгаар Хятадын үйлдвэрлэл эсрэгээрээ буурч 48 нэгж болсон аж. Хэрэв энэ тоог үнэн бодитой гэж үзэх юм бол өнгөрсөн долдугаар сараас хойшхи хамгийн доод үзүүлэлт болж байна.
HSBC банкны ахлах эдийн засагчийн хэлснээр “Гуравдугаар сарын захиалгын индекс Хятадын дотоод эрэлт сул байгааг илтгэлээ. Энэ нь тус улсын эхний улирлын ДНБ-ийн өсөлт энэ жилийн зорилтот 7.5 хувийн өсөлтөд хүрэхгүйгээр үл барам бууралттай гарах тэмдэг” ажээ.