Санхүүгийн зохицуулах хорооноос “Гонир” ХК (MSE : GNR)-ийн нийт гаргасан 275,186 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 114 /нэг зуун арван дөрвөн/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч, санал хүчинтэй байх хугацааг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоожээ.
Нийт хувьцааны 58.3 хувь буюу 160,332 ширхэг хувьцааг эзэмшигч нь тус компанийн захирал иргэн Б.Батхүүгийн, 41.7 хувь буюу 114,854 ширхэг нь тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байдаг аж.
Тус компани нь 1992 оны 5 дугаар сарын 29-нд байгуулагдсан бөгөөд энгийн хувьцаа арилжаалдаг юм. Хувьцааны нэрлэсэн хаш 100 төгрөг бөгөөд хамгийн сүүлийн хаалтын ханш 160 төгрөг байна.