2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 14.8 сая ам.доллар худалдан авах санал илүүлж, Монголбанк 1780.10 төгрөгийн хаалтын ханшаар 11.8 сая ам.доллар худалдав. Юанийн дуудлага худалдаагаар банкууд 16 сая юанийг 285.50-286.50 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлж, Монголбанк оролцоогүй болно.
2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 51.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 15 сая юанийн своп хэлцэл хийх санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 51 сая ам.доллар, 15 сая юань нийлүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл
ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн
ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох
зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.