Эрчим хүчний салбарт олон жилийн өр нь хуримтлагдсаар 65 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай болжээ. Өнгөрсөн долдугаар сард энэ хэмжээнд хүрсэн байна. Тиймээс хэрэглэгчдийг ангилан үнийг харилцан адилгүйгээр тогтоосноор 37 тэрбум төгрөгийн алдагдлыг бууруулсан гэв. Харин ам.долларын ханштай холбоотой зардал өсч, алдагдал хүлээх болсон аж.
Тиймээс алдагдлыг бууруулахын тулд Эрчим хүчний зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллахаар болжээ. Талууд хамтран ажиллах гэрээг өчигдөр үзэглэсэн бөгөөд энэ нь эрчим хүчний салбарын алдагдлыг багасгаж хяналт шалгалтыг сайжруулах зорилготой юм. Дээрх гэрээ энэ оны туршид үйлчлэх гэнэ.
Мөн эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй компаниудын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны стандартыг зөвхөн нэг талын албаны мэдээллээр шалгуулах биш, тал бүрийг хамтатгахаар болжээ.