Монголбанк өчигдөр 1 долоо хоногтой 205.5 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 10.5 хувийн жингнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны 03-р сарын 31-ний байдлаар 1 долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 946.8 тэрбум төгрөг болж байна.
Нэг долоо хоногийн хугацаатай Төв банкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд Банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.