Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2014 оны 03 дугаар сарын 28-нд хуралдаж, Монголбанкны Зөвлөлөөс 2013 онд гаргасан шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар Хяналтын зөвлөлийн гишүүний мэдээлэл, Хяналтын зөвлөлийн бүрэн эрхт хамаарах асуудлаар 2013 онд Монголбанкны удирдлагад өгсөн санал зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажлын явц, үр дүнгийн талаар Монголбанкны Тамгын газрын захирлын сонсгол, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын удирдлага, хянан шалгагч нартай дотоод хяналттай холбоотой асуудлаар санал солилцсон уулзалтын дүнгийн тухай хэлэлцэв.
Мөн Монголбанкны Хяналтын зөвлөлийн хуралд Монголбанкны 2013 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан болон Монголбанкны өр барагдуулах албаны 2013 оны 4 дүгээр улирлын тайлангийн талаар тус тус холбогдох хүмүүс товч мэдээлэл хийв. Холбогдох асуудлаар зохих шийдвэр гарган УИХ-ын байнгын хороонд болон Монголбанкны удирдлагад хүргүүлэхээр тогтов.