Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр арилжигдсан үнэт цааснууд дотроос “Сав шим” компанийн хувьцаа хамгийн их буюу 14.96 хувийн бууралттай байжээ. Тус үнэт цаасны өмнөх өдрийн арилжааны хаалтын ханш 1999 төгрөг байсан юм. Харин өнөөдрийн арилжаанд ханш нь 299 төгрөгөөр суларч тус бүр нь 1700 төгрөгөөр арилжигдсан байна.
Брокер диллерийн компаниудад бүртгэгдсэнээр тус үнэт цаасыг өнөөдөр худалдан авах захиалга ирээгүй бөгөөд тус бүрийг нь 2036 төгрөгөөр 97 ширхэгийг зарах захиалга иржээ.
Түүнчлэн өнөөдрийн хамгийн их бууралттай үнэт цаасны жагсаалтад “Улаанбаатар хивс” 13.33 хувь, “Булган гурил тэжээл” 12.31 хувь, “Улсын их дэлгүүр” 5.26 хувь, “Дархан нэхий” 2.58 хувийн бууралттайгаар тус, тус бичигдсэн байна.