Гуравдугаар сарын хамгийн сүүлчийн арилжаагаар “Сор” үнэт цаас бусдаасаа илүү өндөр хувийн өсөлт үзүүлжээ. Тус үнэт цаас өнөөдөр 14.63 хувийн өсөлттэй байсан нь өмнөх өдрийн ханшаас даруй 300 төгрөгөөр илүү гарч хаалтын ханш нь 2350 төгрөг болжээ.
Энэ өдөр тус хувьцааг 2050 төгрөгөөр 1 ширхэгийг худалдан авах захиалга ирсэн бөгөөд мөн тус бүрийг нь 2350 төгрөгөөр 25 ширхэгийг зарах захиалга брокер диллерийн компаниудад бүртгэгджээ. Үнэт цаас нь А самбарт арилжигдсан бөгөөд нийт 5 ширхэг арилжигдсан байна.
Өнөөдрийн их өсөлттэй үнэт цаасны жагсаалтад “УБ-БҮК” 10.51 хувь, “Хасу-Мандал” 10.24 хувь, Их барилга 7.52 хувь, Монголиа девелопмент 7.14 хувиар тус, тус өсч бичигдсэн байна.