Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 25 компанийн нийт 44,029 ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Энэ өдөр 88 хэлцэл хийгдэж гүйлгээний үнийн дүн 167,400,661 төгрөг болсон байна. Үүнээс А самбарт 18 компанийн нийт 43,909 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 166,583,741.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 7 компанийн нийт 120 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 816,920.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ажээ.
Өнөөдөр Топ-20 индексийн дүн 16,304.02 төгрөг байна. Энэ нь өмнөх өдрийн арилжааны хаалтын дүнгээс 12.51 төгрөгөөр буюу 0.08 хувиар өссөн дүн юм. Топ-20 индекс өнгөрсөн долоо хоногт таван өдөр дараалан бууралттай байсан билээ.
Харин өнөөдөр бирж дээр идэвхтэй арилжигдсан үнэт цаасны тухайд "Ремикон" компанийн хувьцаа хамгийн олон тоогоор буюу 33556 ширхэг арилжигдаж, "Сүү" компанийн үнэт цаас хамгийн өндөр үнийн дүнтэй буюу 119,430,000 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Сэтгэгдэл (1)