Засгийн газар, Монголбанк хамтран жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг гаргаад жил болох гэж байна. Зээлийн үр дүн, болон эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар сайн, муу олон зүйл яригддаг. Тэгвэл Барилга хот байгуулалтын яамнаас энэ зээл эзэддээ хэрхэн хүрсэн бэ, эдийн засагт ямар үр дүн үзүүлсэн талаар зээлд хамрагдсан иргэдийн дунд судалгаа хийхээр болжээ.
Найман хувийн хүүтэй зээлд нийтдээ 31 мянган иргэн хамрагдсан бөгөөд энэхүү зээлд зорилтот төвшнийхнөөс хэд нь хамрагдаж чадсан бэ, хэд нь хөрөнгө оруулалт хийх, эргэлтэд оруулах зорилгоор худалдан авсан бэ гэдгийг тогтоох нь энэ судалгааны зорилго аж.