Mongolian Mining Corporation QGX Holdings компаниас авсан 52.5 сая ам.долларын зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болсон талаар Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Блүүмбэрг агентлагт мэдээлсэн байна. Уг зээлийг 2012 оны 11 дүгээр сард авсан бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сард төлөх ёстой байсан ч хойшлуулаад байж. “Бид зээлээ хэзээ нэг өдөр төлнө. Гэхдээ өнөөдөр биш” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.
Mongolian Mining Corporation 2013 онд 58 сая долларын алдагдалтай ажилласан. Өнгөрсөн сард “Эрдэнэс МГЛ” компаниас замын төлбөрийн мөнгөө авсан ч уг мөнгөөрөө 600 сая долларын бондын хүүг төлсөн аж. Энэхүү мэдээ гарсны дараа Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн хувьцааны үнэ 5.56%-иар унаж, 0.68 хонконг доллар болжээ. Ингэснээр тус компанийн хувьцаа түүхэндээ хамгийн доод үнэдээ очоод байна.
Сэтгэгдэл (2)