Монгол Улсын Нэгдсэн түрүүлэгч Индикаторын мэдээ Нэгдсэн Түрүүлэгч Индикатор нь эдийн засаг ойрын ирээдүйд ерөнхий чиг хандлагатай харьцуулахад хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах зорилготой юм. Монгол Улсын НТИ-ыг Үндэсний Статистикийн Хорооноос зарласан Монгол Улсын 2013 оны IV улирлын ДНБ болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүд, Монголбанкнаас гаргасан 2013 оны IV улирлын Арилжааны банкуудын улирлын зээлийн тайлан, 02 дугаар сарын мэдээллийг ашиглан шинэчлэн тооцоолсон байна.
Зурагт харагдаж байгаагаар Монгол Улсын бизнесийн мөчлөг цэнхэр
тасалдсан зураасаар тэмдэглэгдсэн бол Нэгдсэн
Түрүүлэгч Индикаторыг улаан тасралтгүй зураасаар тэмдэглэсэн байна. Монгол Улсын эдийн засаг 2011 оны 11 дүгээр сард мөчлөгийнхөө оргилд хүрч байсан бол Нэгдсэн Түрүүлэгч Индикатор нь түрүүлж 2011 оны 08 дугаар сард оргилдоо хүрсэн бол түүнээс хойш буурсаар 2012 оны 11 дүгээр сард ёроолын цэгтээ хүрээд эргээд сэргэх хандлагатай байсан. Гэвч 2013 оны 05 дугаар сараас эргэн буурсаар 10 дугаар сард 98.77 болсон бол сүүлийн 4 сар дараалан өсч 2014 оны 02 дугаар сард 99.56 болж өмнөх сараас 0.31 нэгжээр илүү гарлаа.