Хөрөнгийн зах дээр арилжигдсан үнэт цааснуудаас “Силикат” компанийн үнэт цаас хамгийн их бууралттай нь байжээ. Тус үнэт цаасны өмнөх өдрийн хаалтын ханш 250 төгрөг байсан бол өнөөдөр нэг бүр нь 213 төгрөгөөр арилжигджээ. Энэ нь тус хувьцааг 14.8 хувиар буурсанг илтгэж байгаа юм.
Брокер диллерийн компаниудад хувьцааг худалдан авах захиалга ирээгүй бөгөөд тус бүрийг нь 250 төгрөгөөр 11425 ширхэгийг зарах захиалга бүртгэгдсэн байна. Үнэт цаас Б самбарт арилжигдсан бөгөөд 50 ширхэг арилжигджээ.
Мөн өнөөдөр их бууралттай үнэт цаасны жагсаалтад “Дархан хүнс” 14.75 хувь, “Хишиг уул” 13.04 хувь, “Махимпекс” 3.23 хувь, “Багануур” 2.48 хувийн бууралттайгаар тус, тус бүртгэгджээ.