Өнөөдөр хөрөнгийн бирж дээр арилжигдсан үнэт цааснуудаас “Хасу-Мандал”, “Их барилга” компанийн хувьцаа хамгийн их өсөлттэй байжээ. Эдгээр компанийн хувьцаа тус, тус 15 хувиар өссөн байна.
“Хасу-Мандал” компанийн үнэт цаас 3200 төгрөгийн ханштай байсан бөгөөд өнөөдрийн арилжаанд тус бүр нь 3680 төгрөгөөр оролцсон байна. Тус үнэт цаас 10 ширхэг арилжигдсан бөгөөд брокер диллерийн компаниудад 10 ширхэгийг худалдан авах, 105 ширхэгийг зарах захиалга ирсэн байна. Захиалгын үнийн хувьд нэгж хувьцааг 2851 төгрөгөөр худалдан авах, 4057 төгрөгөөр зарах саналтай байжээ.
“Их барилга” компанийн үнэт цаас нэг бүр нь 5900 төгрөгөөс өсч 6785 төгрөг болжээ. 10 ширхэг үнэт цаас арилжигдсан байна. Брокер диллерийн компаниудад тус хувьцааг тус бүрийг нь 6785 төгрөгөөр 2 ширхэгийг зарах захиалга ирсэн бөгөөд худалдан авах захиалга бүртгэгдээгүй аж.
Энэ хоёр үнэт цаас нь хоёул Б самбарт арилжигдсан бөгөөд өнөөдрийн хамгийн их өсөлттэй үнэт цаасны жагсаалтад “Арилжаа импекс” 14.79 хувь, “Монгол керамик” 6.67 хувь, Монинжбар 5.71 хувиар тус тус өсч бичигджээ.