“Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай” хуулийн 6.1.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 20 дугаар зүйл, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 155 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн “Борнуур” (MSE:BOR) ХК-ийн нийт гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 561,934 ширхэг энгийн хувьцаанаас 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 363,965 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасч, тус хувьцаат компанийн нийт гаргасан энгийн хувьцааг нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 197,969 ширхэг байхаар Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон байна.