Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 21 компани өөрийн үнэт цаасаа арилжсан байна. 42 хэлцэл хийгдэж 13,607 ширхэг үнэт цаас арилжигдсан бөгөөд гүйлгээний үнийн дүн 35,580,185 төгрөг болжээ. Энэ өдөр А самбарт 11 компанийн нийт 13,376 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 34,928,750 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд Б самбарт 10 компанийн нийт 231 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 651,435 төгрөгийн гүйлгээ хийгдсэн аж.
Топ-20 индекст өнөөдөр гарсан өөрчлөлтийн тухайд ахин хасах үзүүлэлттэй байлаа. Топ-20 индекс энэ долоо хоногийн арилжаанд огт өсөлттэй дүн үзүүлсэнгүй. Өнөөдрийн хувьд 0.43 хувиар буурсан байна. Ингэснээр тус индекс 70.20 төгрөгөөр буурч 16,291.51 төгрөг болж байна.
Харин өнөөдрийн арилжаанд хамгийн идэвхтэй байсан үнэт цаас “Ремикон” компанийн хувьцаа байлаа. Тус үнэт цаас өнөөдөр 9000 ширхэг арилжигдсан бөгөөд 1,339,500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Тэгвэл энэ өдрийн хамгийн өндөр үнийн дүнтэй арилжигдсан үнэт цаас “Дархан нэхий” компанийн хувьцаа байв. 1900 ширхэг арилжигдаж 28,690,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.