“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр 2013 оны үйл ажиллагааы тайлангаа гаргажээ. Компанийн зүгээс төслийн хоёр дахь шатны санхүүжилт буюу далд уурхайн санхүүжилт хойшилж магадгүй хэмээн мэдээлсэн байна. Хувь нийлүүлэгч талууд үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэх хэлэлцээрийг идэвхтэй хийж байгааг онцолжээ. Гэхдээ далд уурхайн санхүүжилттэй холбоотой асуудлыг хараахан шийдвэрлээгүй байгаа бөгөөд энэ байдлаар үргэлжилбэл энэ сард багтаан шийдэж амжихгүй байж магадгүй хэмээн мэдээлсэн байна.
“Эрдэнэс МГЛ” компанийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Жан Себистьян Жак өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт ирсэн байна. Тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай Оюутолгойн асуудлаар уулзаад буцжээ.