Mөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 1.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 36.1 хувиар өсч 9847.8 тэрбум төгрөгт хүрчээ. Мөнгөний нийлүүлэлтийн 49.9 хувийг төгрөгийн хадгаламж, 20.6 хувийг валютын хадгаламж, 12.6 хувийг төгрөгийн харилцах, 11.7 хувийг валютын харилцах, 5.2 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байна.
Тайлант сард гадаад валютын хадгаламжийн жилийн өсөлтийн хурд өмнөх сарынхаас 17.8 нэгж хувиар нэмэгдэж харин гадаад валютын харилцахынх 0.8 нэгж хувь, төгрөгийн харилцахынх 3.9 нэгж хувь, төгрөгийн хадгаламжийнх 4.8 нэгж хувь, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгөнийх 9.9 нэгж хувиар буурсан байна.
Мөнгөний үзүүлэлтүүдийн сарын өөрчлөлтийг авч үзвэл гадаад валютын хадгаламж 116.7 тэрбум төгрөгөөр өссөн бол гадаад валютын харилцах 36.9 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 51.9 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 103.2 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 104.8 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Нийт мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийн 46.8 хувийг төгрөгийн хадгаламж, 29.4 хувийг гадаад валютын хадгаламж, 13.3 хувийг гадаад валютын харилцах, 8.7 хувийг төгрөгийн харилцах, 1.8 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө тус тус бүрдүүлсэн байна.
ХадгаламжНийт хадгаламж өмнөх сараас 0.9 хувь буюу 64.8 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 40.1 хувь буюу 1988.7 тэрбум төгрөгөөр өсч 6942.5 тэрбум төгрөг болов.
Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 2.4 хувь буюу 29.1 тэрбум төгрөгөөр буурч, өнгөрсөн оны мөн үеэс 2.8 дахин их буюу 760.6 тэрбум төгрөгөөр өсч 1189.8 тэрбум төгрөг болсон бол иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 0.6 хувь буюу 22.8 тэрбум төгрөгөөр буурч, өнгөрсөн оны мөн үеэс 14.1 хувь буюу 461.2 тэрбум төгрөгөөр өсч 3728.5 тэрбум төгрөгт хүрчээ. Гадаад валютын хадгаламж өмнөх сараас 6.1 хувь буюу 116.7 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 61 хувь буюу 766.9 тэрбум төгрөгөөр өсч 2024.2 тэрбум төгрөг болжээ.
Нийт хадгаламжийн 70.8 хувь нь төгрөгийн, 29.2 хувь нь валютын хадгаламж байгаа бөгөөд төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 3.8 нэгж хувиар буурсан байна.