Өнгөрсөн хоёрдугаар инфляцийн өсөлтөд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нөлөөлсөн талаарх нарийн мэдээллийг Монголбанк гаргажээ. Тухайлбал хүнсний бүтээгдэхүүний хувьд хоёрдугаар сард мах, махан бүтээгдэхүүний үнэ 4.9 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 2.2 хувь, хүнсний ногоо 0.1 хувь, бусад хүнснийх 0.6 хувиар өсч хүнсний барааны бүлгийн үнэ 2.6 хувиар өссөн байна.
Мөн хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнэ 0.3 хувиар өссөн бөгөөд үүнээс тээврийн бүлэг дангаараа 0.7 хувиар өссөн байх юм. Энэ өсөлтөд 1 литр бензин, дизель түлш, тосны үнэ 1-1.4 хувиар өссөн болон 1 км таксины хөлс 14.3 хувь өссөн нь голчлон нөлөөлсөн аж.
Хувцас, бөс барааны үнэ 0.6 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, сарын инфляцийн 77.8 хувийг хүнсний бараа, 8.2 хувийг тээвэр, 7.9 хувийг хувцас, бөс барааны үнийн өсөлт бий болгожээ. Хүнсний барааны үнийн өсөлтийн 84.6 хувийг мах, 9.4 хувийг сүүний үнэд гарсан өөрлчлөлт эзлэж байна.
Тухайн сард нийт хэрэглээний сагсыг бүрдүүлж буй 329 бараа үйлчилгээнээс 67 бараа үйлчилгээний үнэ нь өсч, 32 бараа үйлчилгээнийх буурсан байна.
Сэтгэгдэл (2)