Монголын хөдөө аж ахуйн бирж өнөөдөр ямааны ноолуур, хонины үргэлж ноос, завод ноос гэсэн мал аж, ахуйн гаралтай түүхий эд арилжжээ. Арилжааны нийт үнийн дүн 8,335,620,000 төгрөг болсон байна.
Ямааны ноолуур нь өнөөдрийн гол арилжаа байлаа. Ноолуурыг ангилаагүй, түүхий бөгөөд тус бүрийг нь 800,000 төгрөгөөр 10,000 богцыг арилжсан байна. Нэг богц нь 10 кг жинтэй аж.
Хонины ноос нь цагаан өнгийн угаасан ноос байжээ. Нэг богцод 100 кг багтах бөгөөд тус бүрийг нь 220,000 төгрөгөөр 1191 богцыг арилжсан байна. Ингэснээр арилжааны үнийн дүн нь 262,020,000 төгрөг болжээ.
Завод ноосны хувьд ямааны, бараан өнгийнх байлаа. Тус бүрийг нь 160,000 төгрөгөөр 460 богцыг арилжжээ. Ингэснээр арилжааны үнийн дүн 73,600,000 төгрөг болсон байна. Нэг богц нь 10 кг жинтэй аж.