21.4 сая ам.доллар, 31.4 сая юань худалдан авах санал иржээ
2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 21.4 сая ам.доллар, 31.4 сая юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, 1780.00 төгрөгийн хаалтын ханшаар 21.4 сая ам.доллар, 287.05 төгрөгийн хаалтын ханшаар 31.4 сая юань худалдав.
2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 11.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.